2026 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
26-нд нутгийн баруун хагаст, 27, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Хур тунадас: 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 21-26-ны хооронд ихэнх нутгаар дулаахан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 27-29-ний хооронд ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 22-нд үдээс хойшдоо, 26-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 21-нээс 26-нд шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 27-29-нд сэрүүснэ.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН





Нийгэм





