Dark Light
Нийгэм | 2026-08-21

АЙМГИЙН ТӨВҮҮД ДЭХ ШТС-ЫН ДУНДАЖ ДУГААРЛАЛТ 62 МАШИН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. 
ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар: 
  • 10-20 машин  дугаарласан 1 ШТС 
  • 20-30 машин дугаарласан 16 ШТС 
  • 30-40 машин дугаарласан 17 ШТС 
  • 40-50 машин дугаарласан 20 ШТС 
  • 50-100 машин дугаарласан 10 ШТС  байна.  Харин аймгийн төвүүд дэх ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна. 
Гэхдээ  Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байна. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна. 
Иймээс ч шуурхай штабын зүгээс хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсэж байгаа Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудад анхаарахыг сануулав. 
Мөн Шуурхай штабын зүгээс намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00