Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Дэлхийн Банк групптэй дараах чиглэлүүдээр хамтын ажиллагаа, яриа хэлэлцээгээ өргөжүүлнэ. Үүнд:
- Хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент;
- Тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо;
- Төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Институцын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах
- Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж болох бусад тэргүүлэх чиглэлүүд багтаж байна.
Мөн төслийн хөгжүүлэлт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, талуудын уялдаа зохицуулалтыг сайжруулах, өндөр түвшний яриа хэлэлцээг өргөжүүлэхэд хамтарна.
Ингэснээр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, томоохон төслүүдийг олон улсын шилдэг туршлагатай уялдуулах боломж бүрдэх юм.

АДМИН





Нийгэм




