Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 3-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Иргэний санал: Баянгол дүүргийн иргэн М.Дөлгөөн: "МҮИС" автобусны зогсоол дээр чиглэлийн мэдээлэл, саравч, сандал хийх шаардлагатай байна.
Шийдвэрлэлт: Баянгол дүүргийн 3 дугаар хороонд баярлах “МҮИС” автобусны зогсоол дээр чиглэлийн мэдээлэл, саравч, сандал байрлуулах ажлыг боломжит хугацаанд зохион байгуулах болно.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн А.Мөнх-Тэмүүлэн: Ч:79 (Монгол хюндэй киа помпани-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Гэрлэн дохио дээр сигналдаж шахсан, шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Ч:79 чиглэлийн 15-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.О-г шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Зүмбээхүү: М:1 (5 Шар- Офицеруудын ордон) чиглэлийн 2-116 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. “Сүхбаатарын талбай" автобусны зогсоол дээр буух гэсэн чинь “Хэн чамайг хоёр давхарт суу гэсэн юм” гэж загнасан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-116 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.А-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцож, шийдвэрийн хуулбарыг ирүүлэх үүргийг тус газарт үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Номин: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-073 гарааш дугаартай автобусны жолооч "Ривер стөүн хотхон" зогсоол дээр буулгаагүй шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 1-073 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Л-г шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Баттөгс: Ч:77 (Ган хийц-Мотобуудлага) чиглэлд явж байсан 23-025 гарааш дугаартай автобусны жолооч "Саппоро" зогсоол дээрээс хүнээ бүрэн суулгаагүй байж, хаалга хаасан. Шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Гбус ХХК-ийн Ч:77 чиглэлийн 23-025 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Номиндарь: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд явж байсан 23-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Гбус ХХК-ийн Ч:71А чиглэлийн 23-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У-г шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Баасанбат: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 02-125 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчид бууж дуусаагүй байхад хаалга хааж хавчсан. Шаардлага тавихад хүлээж аваагүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-125 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.О-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХ-ийн дагуу 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Цолмон: Х:8 (Найрамдал-5 шар) чиглэлийн 4-н автобус 5-н шар дээр зогсож байгаад одоо 2 буудлын зайтай явж байна. Ажлаа тараад гарч байгаа би дараагийн автобусыг хэдэн цаг хүлээх вэ? Орой болгон ийм байдалтай байдаг.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Х:8 чиглэлд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Нийтийн тээврийн бодлогын газраас батлагдсан замнал цаг, чиглэл мөрдөж ажиллахыг тус газрын ашиглалтын инженер, тээвэр зохицуулагч нарт замын ачаалал нягтрал ихтэй үед автобусны зохицуулалтыг тухайн үед нь төлөвлөлт хийж ажиллах үүрэг өглөө.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН






Нийгэм




