БИЛГИЙН ТООЛЛЫН 10 /2026.08.22/ БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
- Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
- Наран ургах, шингэх: 05.56-19.54
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
- Суудал: Ус
Аргын тооллын 8 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 10, Эрхтний тэнгэрт одтой, шар луу өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм




