Dark Light
Нийгэм | 2026-08-21

НУМ: АЗТАЙ УЧРАЛ ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ямар ч асуудлын учрыг олохдоо нухацтай бодож үзэх хэрэгтэй байна. Та өөрөө юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд хүчээр дайчлах гэсний хэрэггүй. Амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодоо сайн сэргээ. Таны төлөвлөгөөнд ирээдүйд ач холбогдолтой өөрчлөлт хэрэгтэй. Таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий.

Үхэр: Өнөөдөр хэн нэгэн сэтгэлийн зовнил эргэлзээг тань ихэсгэх тул та эмзэг болно. Энэ амралтын өдрийг ашиглан та ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Гэр орныхоо асуудалд анхаарлаа хандуул. Оюун санааны амар тайван байдлыг эрж хайж байгаа хүмүүст сүм хийдэд очих нь үр дүнтэй байх болно. Зарим энгийн дасгал хийх нь эрүүл мэндээ хамгаалах болон биеийн галбираа хадгалж үлдэхэд тустай байна. 

Ихэр: Өнгөрсөн завгүй өдрүүдийн дараа гэртээ бүгж, сонирхолтой байдлаар аль болох стресстэй байдлаас зугтахыг хичээнэ. Идэвхтэй амрах, биеийн алжаалаа тайлах, салхинд зугаалах зэрэгт таатай өдөр. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг бие махбод тань өнөөдөр өөрөө илэрхийлнэ. Эрч хүчээ эргүүлэн авахад тийм ч амаргүй байх бололтой. Гэр бүлдээ аль болох эерэг дулаан уур амьсгал үүсгэ.

Мэлхий: Залхуутай байсан ч төлөвлөсөн гэр орны ажлаа хийж, үүрэг хариуцлагаа ухаар. Эргэн тойронд тань эмх замбараагүй явдал болж байсан ч энэ өдөр хэвийн байдалдаа орох болно гэдгийг сана. Хэрвээ зорилгоосоо няцахгүй байвал амжилтад хүрнэ. Найз нөхөд тань тусламж гуйх бөгөөд та зарим нэг зүйлийн талаар үнэнийг олж мэдэх болно. Та өнөөдөр эелдэг найрсаг байх бөгөөд бусдын тус дэмийг ч авах болно. Хүмүүстэй харилцахдаа эелдэг байхыг хичээ. 

Арслан: Дотнын найз тань сэтгэлээ нээж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх үед зөвөөр ойлго. Ажил амьдралын стрессээс гарах арга олоход нь туслахад гэмгүй. Асуудалд орсон хүмүүсийн яриа ядаргаатай санагдах ч та урамшуулж зоригжуулж чадах нэгэн гэдгээ батлан харуул. Мөн гэр бүлдээ цаг гаргаж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад таатай үе. Ойрын болон холын төлөвлөгөөг хооронд нь зөв тохируул. 

Охин: Энэ өдрийн эрч хүчийг дэмий бараад хэрэггүй бөгөөд зарим харилцаанд зүгээр л буулт хийгээд өнгөрөх нь зүйтэй. Та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах хэрэггүй. Учир нь таны үнэлэмж аяндаа тодоор илэрнэ. Сайхан үйлсийн төлөө цаг гаргахад гэмгүй. Хосууд аз жаргалтай байна. Хүссэн хүнтэйгээ халуухан болзоонд яваарай. 

Жинлүүр: Ажил амьдралын элдэв асуудлаа орхиод хотоос зайдуу гарч амралтын өдрөө найз нөхөд болон гэр бүлийн хамт өнгөрүүлэх төлөвлөгөө гарга. Гэртээ сайхан амрах хүслийг хол ойрын зочид үгүй хийх болов уу. Зарим хүмүүс аялал зугаалгад явах болон романтик үйл ажиллагаанд мөнгө төсөвлөнө. Мөнгөний асуудал анхаарлаа хандуулах хэрэгцээ гарна. Дэмий зүйлд мөнгө үрэгдэх шинжтэй. 

Хилэнц: Таны эргэн тойрон баяр баясгалан байна. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань сайхан зохицох боломж гарна. Иймээс мэргэжлийн асуудлуудаа шийдэх болон гэр бүлээ батлуулах зэрэгт сайн. Хайртай хүн тань сайхан бэлэг бэлдсэн байх магадлалтай. Харин хүүхдүүдээс болж таны сэтгэлийг зовоосон асуудал гарч ирнэ. Хүүхдийнхээ хүмүүжилд бага настай гэлтгүй анхаарал тавь

Нум: Хорвоо ертөнцийн эргүүлэг таны хүслээр эргэж байгаа мэт мэдрэмж төрнө. Гэхдээ та ядарч байгаа тул цэвэр агаарт салхилж, байгалийн тааламжтай байдлыг мэдэр. Хувийн харилцаа зөрчилдөөнтэй байгаа бол хэлэх үгээ дотроо хадгалах хэрэгтэй. Таныг бүрэн ойлгож чадахгүй. Та амгалан байдлыг олохын тулд ганцаараа байх шаардлагатай. Ганц бие хүмүүс хайр дурлалаа уйгагүй хайснаар төгсгөлд нь хангалттай азтай учрал ирнэ.

Матар: Өнөөдөр гэр орондоо амрах хүмүүст тайван байдал хэрэгтэй тул үүнд зориулсан арга хэмжээг санаачлан хэрэгжүүл. Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй бөгөөд хамтдаа гадуур зугаал. Тэдний үгийг анхааралтай сонсож тулгамдсан асуудалд нь цаг алдалгүй дотноор зөвлө. Мөн найз нөхөд, хамаатан саднуудтайгаа уулзсанаар цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Явган аялал хийх нь амралтын төлөвлөгөөнд багтвал сайн үе. 

Хумх: Од эрхсийн хөдөлгөөн таны төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцох бололтой. Өрсөлдөөн ихтэй, ширүүн нөхцөл байдалтай нүүр тулсан бол эмээх хэрэггүй. Энэ өдөр бүгдийг сайтар зохицуулж чадвал өөрийгөө бүх асуудлаас чөлөөлөх болно. Хамгийн сайн хамтрагчтайгаа байснаар ашигтай ажлын санааг олж мэднэ. 

Загас: Эрүүл мэндийн асуудлаа сүүлийн үед анхаарахгүй явсан болж эмчилгээ сувилгаа судлах хэрэгтэй болно. Ажил хэрэг завгүй байлгасан ч аль болох зохицуулж, хувийн амьдралдаа ямар нэгэн асуудал гаргахгүйг хичээ. Бие сэтгэлийг амраасан гоо сайхны үйлчилгээ нь таны өөртөө итгэх итгэлийг буцааж өгнө. Эргэн тойрны гоо сайхан, уран тансаг байдал нь хэн нэгэнд татагдах шалтгаан болно


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00