Dark Light
Нийгэм | 2026-08-21

МАШИН ӨНХӨРЧ, 59 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтсэн болох нь тогтоогдоод байна. 
Уг хэргийг үргэлжлүүлэн Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 
Иргэд, жолооч Та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулахдаа хөдөлгүүрийг унтрааж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00