Dark Light
Нийгэм | 2026-08-22

“BYD COMPANY LIMITED” КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,
  • Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
  • Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
  • Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.
“BYD Company Limited” компани нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани нь цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг 2026 онд БНХАУ-д 20 мянган ширхэг барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхгийг бариад байгаа ажээ.
 
Мөн 2025 онд 60GWh цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем /ВЕSS/-ийг барьж байгуулсан нь дэлхийд тэргүүлэх амжилт болжээ. “BYD Company Limited” компани нь өөрийн үйлдвэрлэсэн “Вlade Battery” технологид суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод амжилттай нэвтрүүлсэн туршлагатай.
 
“Sky shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд өртөг бага бөгөөд хурдан барих боломжтой байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00