Dark Light
Нийгэм | 2026-08-22

COP17-ГИЙН ХҮРЭЭНД БНХАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГУРВАНСАЙХАН СУМАНД АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож буй БНХАУ-ын Элсний хяналт, цөлийн аж үйлдвэрийн нийгэмлэг (CNSC)-ийн удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчид энэ сарын 20-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, экологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Ажлын хүрээнд талууд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, усны нөөцийн менежментийг сайжруулах, ойн зурвас болон ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, дэвшилтэт технологийг орон нутагт нэвтрүүлэх, туршилтын төсөл хэрэгжүүлэх, мэргэжилтэн солилцох замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Уулзалтад аймаг орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцолсон юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00