2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр бусдын өмнөөс буруудаж болзошгүй. Өөрийн зөв зүйл дээр ашиг, сонирхлоо тууштай хамгаал. Өөрт таалагдсан зүйлээ худалдан авах нь зөв сонголт байх болно. Мөн хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, түүнийгээ баярлуулах цаг нь болжээ. Гэр бүлтэй хүмүүсийн хайрын харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно. Ганц бие хүмүүс санамсаргүй хэн нэгэнтэй холбогдож болно. Эсвэл хуучин амрагтайгаа тааралдаж, дурсамжаа сэдрээнэ.
Үхэр : Од эрхэс зөн совингоо мэдэрч элдэв буруу хүмүүсээс зай барих хэрэгтэйг сануулж байна. Сэтгэл татам ч сайн танихгүй хүнтэй уулзаж, татагдах хэрэггүй. Сонор сэрэмжтэй байж чадвал та ямар ч асуудлыг эерэг болгож чадна. Зуны амралтаа авах төлөвлөгөө ямар нэгэн зүйлээс болж хойшлуулсан байсан бол одоо амрах хэрэгтэй мэт санагдах болно.
Ихэр : Та энэ өдөр хайртай хүн болон хамтрагчдаа өөрийн зөн совингоор мэдэрч боломжоороо зөвлөгөө өг. Тэгвэл тэдний сэтгэл тайвширна. Гэхдээ өөрийн бие даасан байдлын үнэ цэнийг бүү алд. Өөрийн эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун байхыг хичээ. Баяр хөөртэй байх нь орчин тойрондоо сайхан мэдрэмж өгөх болно. Итгэлтэй найзуудтайгаа хамт сууж санал бодлоо дэлгэж болно.
Мэлхий: Гадна нөхцөл байдал бага зэрэг дайсагнах тул олны нүднээс нуугдах хандлага гаргаж магадгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ярилцах, санал солилцох нь таны амьдралд сайнаар нөлөөлнө. Хэрэв хол явах бол болгоомжтой байх хэрэгтэй. Мөн янаг амрагийн адал явдал таны бодсон шиг сайхан биш байж болох юм. Дараа нь хийсэн үйлдэлдээ харамсахгүй байхаар зохицуулах хэрэгтэй болно.
Арслан: Өнөөдөр жижиг сажиг алдаа дутагдлаа ч маш сайн анзаарч чадна. Гэр бүлийн хүмүүсээ сайн халамжилж, тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж хичээх нь зүйтэй. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох боловч эмчлэх арга олно. Өөрийн эрч хүч, оюун ухааны эерэг байдалд илүү анхаарвал бие махбод эрүүлжих эхлэл тавигдана.
Охин: Өнөөдөр хувийн ажил ихтэй, завгүй байна. Хувийн амьдралын зарим асуудлыг шийдэхэд аз тохионо. Мөнгөний зарцуулалтдаа анхаарахыг зөвлөж байна. Хуучин найз нөхөд, хамаатан садантай уулзах нь таны ирээдүйн амжилтын эх үүсвэрийг тавина. Найз нөхөд болон хэрэгтэй холбооноос үнэтэй мэдээллүүд ирэх ба үүнийг ашиглахдаа итгэлтэй бай.
Жинлүүр: Өнөөдөр ажлын зорилго болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас болж зөрчил гарч болно. Таны хувьд гэр бүл хамгийн чухал байвал тэднийхээ хүндлэлийг хүлээх боломж олдоно. Энэ үе бол хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харьцаж асуудлаа ярилцах цаг юм. Залуу хүмүүс шинэ хүнтэй танилцах боломжийг алдахыг хүсэхгүй байх ч, энэ харьцаа тийм ч удахгүй байх магадлалтай.
Хилэнц: Зарим зүйлээс болж таны уур хилэнг хүргэж магадгүй. Тиймээс та хэт их сэтгэлийн хөдөлгөөн гаргахаас сэргийл. Өнөөдөр таны толгойд сайхан санаа орж ирсэн ч асуудлыг шийдвэрлэх чадвар тань сулрах болно. Хурдан гаргасан шийдвэр болон хөнгөмсөг бодол таны бүхий л сайхан санаачилгыг нураах болно. Түр амьсгаа авах цаг гаргаж, эргэн тойрноо сайн нягталж хар. Эргэцүүлэн тунгаах эрүүл ухаан танд хэрэгтэй үе мөн.
Нум: Өөрийнхөө сэтгэл хөдлөл болон гэр бүлийнхээ тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Өөрийн зөн совингоо даган бусад хүмүүстэй харьцсанаар та аяндаа тайвшрах болно. Сайн шийдвэр нь ажлын болон гэр бүлийн асуудлын аль алийг нь сайжруулна. Од эрхсийн тааламжтай байрлал хайр дурлал, гэр бүлийн тааламжтай харьцааг ивээж байна. Та эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд өөрийн зан чанар, дүр төрхөө анхаар.
Матар : Шийдэмгий байдал, идэвх зүтгэл тань муу зуршлаа орхиход хэцүү байсан ч шилдэг туслагч байх болно. Өөрийн буруу зуршилдаа засвар хийхийн тулд илүү зохион байгуулалттай байх хэрэгтэй гэж өөртөө сайн сануул. Үрэлгэн загна гаргахаас болгоомжил. Хөрөнгө мөнгөө буруу зарцуулснаар асуудлаас гарч болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралын сайхан татагдан, хэт туйлшрахаас болгоомжил.
Хумх: Өнөөдөр янз бүрийн хүмүүстэй уулзалдах бөгөөд толгой эргэм үйл явдлаар дүүрэн байх болно. Адал явдалтай учрах нь танд хөгжилтэй санагдана. Бусад хүмүүсийг дуурайх хэрэггүй бөгөөд өөрийн гэсэн замаар яв. Таны харилцаанд асуудал гарна. Мөн хэн нэгэн танд нүд унагаж магадгүй бөгөөд үүнд хууртах хэрэггүй. Удахгүй хайр дурлалын харилцаа эргээд хэвийн байдалдаа орох болно.
Загас: Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашиггүйгээр эргэх магадлалтай. Өөрийн саналаа шууд ил гаргах хэрэггүй. Учир нь таны шинэ санаачилгыг зохих ёсоор үнэлэх цаг ирээгүй байна. Хайр дурлалын адал явдал хөөцөлдөхийн оронд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Бусдад ихэмсэг дээрэнгүй зан бүү гарга. Энэ оройг хайртай хүнтэйгээ хамт байхаар төлөвлөж хайр дурлалын сайхныг мэдэр.
АДМИН







Нийгэм




