Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНХАУ-ын Карамай хотын орлогч дарга Айкемеру Абула Танд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт болон харилцан туршлага солилцох замаар өргөжүүлэх талаар санал солилцлоо. Карамай хот БНХАУ-ын эрчим хүч, газрын тосны үйлдвэрлэлийн чухал төвүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд дижитал технологи, ухаалаг хот, шинэ эрчим хүчний чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Улаанбаатар хотын хувьд хүн амын төвлөрөл, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, агаар, хөрсний бохирдол, эрчим хүчний найдвартай хангамж, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшил, инновац, ухаалаг шийдлээр шийдвэрлэхэд анхаарч байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат хэлэв. Цаашид хоёр хотын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бодит үр дүнд чиглүүлж, ухаалаг хот, дижитал засаглал, нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрчим хүч, хөрөнгө оруулалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр өргөжүүлэхээр талууд санал нэгдлээ.



АДМИН







Нийгэм




