Налайх дүүргийн 5 дугаар хороо, Тайж хайрханд энэ оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зохион байгуулагдаж байна.
Тус фестиваль нь Монголын нүүдэлчин ахуй, уламжлалт зан заншил, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах, нүүдэлчин соёлын үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, дэлхийн улс орнуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Цагдаагийн байгууллагаас энэхүү арга хэмжээний хамгаалалт, зохицуулалт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 152 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
АДМИН







Нийгэм




