Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт Соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барих зөвшөөрлүүдийг цуцалсан аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан, хэрэгжилтийг холбогдох газрууд ханган ажиллаж байна.
Ажлын хэсгээс холбогдох хуулийн байгууллагын хяналт дор аймгийн Засаг даргын захирамжийг Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал суманд байршаад байсан 9 отгийн гадаадын иргэдэд танилцуулан, отгуудыг буулган, буцаах арга хэмжээг аван, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
АДМИН







Нийгэм




