Dark Light
Нийгэм | 2026-08-23

СУМДАД ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням орон нутгийн шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Сумдад шатахууны нөөцийг нэмэгдүүлэхээр ажилласаар байна. Тэс Петролиум 11 аймгийн 14 суманд байрлах шатахуун түгээх станцууд руу 291 мянган литр энгийн А 92 шатахууныг ачуулжээ. Удахгүй Улаангом, Мөрөн, Өлгий, Сэлэнгийн Сайхан, Сүхбаатар, Булганы Булган, Хутаг-Өндөр, Замын-Үүд, Арвайхээр, Хархорин, Ховдын Булган, Орхоны Жаргалант, Хэнтийн Жаргалтхаан сумдад цэнэглэлт хийгдэнэ. 
Петровис өнөөдөр баруун аймгууд руу 187 мянган литр энгийн АИ92, 54.1 мянган литр Евро 92 ачуулж байна.
Завханы Улиастай, Их уул, Тосонцэнгэл, Баян-Өлгий, Говь-Алтайн Чандмань, Эрдэнэ сум, Ховдын Булган, Зэрэг, Манхан, Алтай сум, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Хужирт, Архангайн Хотонт, Төв аймгийн Лүн суманд хангалт хийгдэнэ" гэлээ. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00