2026 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр шинэ бизнес эхлэх болон арилжаа наймаа хийхэд тааламжтай байх бөгөөд өөрийн амжилтад хүрэх зорилго зорилтоо зөв тодорхойл. Үр дүнтэй ажиллавал ажлын бүтээмж арвин их байна. Бүхий л өдрийн турш таны эргэн тойрон гэгээлэг төсөөлөл байна. Харин танд хаалттай байгаа юм шиг санагддаг хайр дурлалын харилцаанд бухимдал мэдрэгдэнэ. Ийм байдал хэд хэд давтагдаж байгаа бол таныг алдагдалд оруулж болзошгүй.
Үхэр: Хэрэгцээтэй ажил хэргийн талаар нөлөө бүхий хүнтэй ярилцах шаардлага гарна. Шинэ төлөвлөгөө албан ёсны болоогүй байгаа бол энэ талаар олон хүнд ярих тийм ч тохиромжтой биш. Түншүүдийн харьцаанд хуурамч байдал илэрч мэднэ. Хий хоосон хардалт нь сэтгэл зовох шалтаг болно. Гэвч та өөрийгөө хамгаалж чадвал бусдын явуулга үр дүнгүй болно. Хэцүү нөхцөл байдал оюун санааг тань хүнд болгож мэднэ. Өөрийн авьяасаа ашиглан энэ байдлаас гарах боломжтой.
Ихэр: Аливаа үйл явдал хурдан өрнөх нь их сонирхолтой байхаас гадна таны сониуч занг хүргэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ хийх үедээ өөрийн зөн билэгтээ итгэ. Ямар нэг зүйлд санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах хэрэгтэй болно. Долоо хоногийн төлөвлөгөөгөө гарган ажлаа төлөвлөх нь амралтын өдрүүдээр өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргахад амар байх болно.
Мэлхий: Бусдын дэмжлэгээр амжилтад хүрэх болно. Та ч бас бусдад тусалж байж зорилго руугаа алхах болно. Хов живээс холуур тойрч, аз сорьсон тоглоомоос зайлсхий. Хамт ажилладаг хүнтэй дайсагналцаж мэдэх ч үүнд их ач холбогдол өгөөд хэрэггүй. Тэднийг таны талаар юу ч гэж ярьж байсан бүү тоогоорой. Учир нь үнэн хэзээд илчлэгддэг. Харин та ямар нэг зүйл нууж яваа бол өөрийгөө хүнд байдалд орохоос өмнө асуудлыг шийд.
Арслан: Биеэ барьж, сэтгэл хөдлөлөө цэгнэж байх хэрэгтэй болно. Өнгөрсөн үед болсон үйл явдлуудын тухай эргэцүүлэн бодож сэтгэл санаагаа тайвшруулах зүйлийг хай. Од эрхэс таны ертөнцийг үзэх үзэл болон эрдэм мэдлэгийг гэрэлтүүлэх болно. Сурч боловсрох, шинэ туршлага хуримтлуулах зэрэгт яг тохирсон цаг үе.
Охин: Од эрхсийн хандлага сонирхол татам олон сайхан санааг өгөх бөгөөд танд хийх зүйл их байна. Өнөөдөр төлөвлөсөн бүгдээ хийж дуусгах болно. Хийж буй зүйл чинь яаж ч эргэсэн хамтран ажиллах гэсэн хүсэлт таныг тойрон хүрээлэх болно. Та бусдын дэмжлэгээр амжилтад хүрэх болно. Та бусдад тусалж мөн бусдын дэмжлэгийг авч байж зорилго руугаа зоригтой алхах болно.
Жинлүүр: Өнөөдөр зөвхөн ажлаа эрч хүчтэй хийх талаар л бод. Учир нь таны замд саад тотгор болох бэрхшээл нь ялихгүй зүйлээс ч эхэлнэ. Тэвчээртэй байвал аяндаа эмх журам тогтох байх. Олон нийтэд харагдах байдал болон нэр хүнддээ анхаарал хандуул. Бусад хүмүүстэй зөв харилцах нь таны найрсаг байдлаас эхэлнэ. Ижил хүсэл сонирхлуудаа ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах нь ашигтай байна.
Хилэнц: Хэт ачаалалд орохгүйн тулд ачааллаа бага багаар нэм. Ялихгүй жаахан зүйлс ч таны тайван амгалан байдлыг алдагдуулна гэдгийг зөвлөе. Гадаад худалдаа хийдэг хүмүүс ихээхэн мөнгөн орлого хүлээн авах магадлалтай. Мөн үйлдвэрлэл явуулдаг хүмүүст ч ашигтай боломж гарна. Сайн зохион байгуулагч удирдагч гэдгээ харуулах боломжийг бүү алд.
Нум: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх бөгөөд бизнес эрхлэгч нар боломжийн ашиг олно. Бусад хүмүүстэй сайн харилцаа тогтоохын тулд мэргэжлийн ур чадвараа ашиглахыг хичээ. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсах үе байна. Зарим үед танд атаархагч нар ч таны амжилтаар бахархах болно. Өрсөлдөгчөө өөрийн анд найз болгох боломж ч гарна.
Матар: Өнөөдөр том худалдан авалт хийх нь өөртөө санхүүгийн асуудал нэмж магадгүй. Үүнээс болж ааш зан тань тийм ч сайн биш байж магадгүй. Сэтгэл санааны хувьд таагүй байгаа бол хэсэг ч болов ганцаараа байх нь тайвшрах хамгийн сайн арга болж мэднэ. Чимээгүй суухад жаахан ч гэсэн цаг зарцуулж амарч ав. Мөн арилжаа наймааны асуудал цаашид суралцах хэрэгтэй гэдгийг сануулах бололтой.
Хумх: Эргэлзээтэй ажил таныг уруу татна. Яг таг төлөвлөгөөний оронд илүү адал явдал хүснэ. Ямар нэгэн зүйлийг хийхэд цаана нь нуугдаж байсан асуудлуудыг тооцохгүй бололтой. Хэрэв та үүнийг давж чадвал сайн туршлага болно. Тайван байдлаа хадгалж ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ. Ямар нэг зүйлийг хөндлөнгөөс нь ажиглаж үнэлэлт дүгнэлт өгөх их амархан байдаг гэдгийг санаарай.
Загас: Энэ өдөр олон нийтийн үйл ажиллагаан дээр тод байх хэрэгтэй. Өнөөдөр урам хайрласан уур амьсгал зонхилох болно. Харин ямар нэг зүйл худалдан авах хүсэл таныг эзэмдэж байгаа бол банкны картаа гэртээ орхиод яв. Бодож байснаасаа илүү мөнгө үрэх нь зарим нэг талаар хязгаарлалт хийсэн ч нэмэргүй байж мэднэ. Бага зэрэг тансаг зүйл худалдаж авах нь буруу зүйл биш ч хэтрүүлэхээс болгоомжил. Санхүүгийн хямралтай үед мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож, цаг үеийн үр дагаврыг тооцоол.
АДМИН







Нийгэм




