Dark Light
Нийгэм | 2026-08-24

УЛААНБААТАРТ 27, 28-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 08 дугаар сарын 24-нөөс 09 дүгээр сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
 
Хур тунадас: 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд Халх голын сав нутгаар, 09 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр ширүүснэ.
 
Агаарын температур: 25, 26-нд ихэнх нутгаар дулаахан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 27, 28-нд бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 27-29-нд сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаахан шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19