Dark Light
Нийгэм | 2026-08-24

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 1 ХҮН ГЭМТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад “Субару” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч урсгал сөрж, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Судалгаагаар:
  •  60 км/ц хурдтай явж буй автомашины зогсох нийт зай 36–40 метр байдаг
  •  80 км/ц хурдтай үед энэ зай ~55–60 метр болж нэмэгддэг
  •  100 км/ц хурдтай үед ~80–90 метр хүрдэг
Өөрөөр хэлбэл хурд нэмэгдэх тусам зогсох зай хэд дахин өсдөг нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж | Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00