Dark Light
Нийгэм | 2026-08-24

МОНГОЛ, ЕГИПЕТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севиламтай уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 
 
Тухайлбал,  ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монгол улс байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан газар тариалантай. Усалгаатай газар тариалан, ногоон эрчим хүч, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Цаашид  усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүч ашиглах, усны нөөцийг үр ашигтай ашиглах зорилтын хүрээнд Египетийн усалгааны технологи, олон жилийн туршлагыг судалж, нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 
 
Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Египетийн зах зээлд нийлүүлэх боломжийн талаар танилцуулж, Монголын талаас мал эмнэлгийн гэрчилгээ, хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцож, мах экспортлох эрх зүйн болон техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах санал гаргав. 
 
Египет улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам Монголын талын саналыг найрсгаар хүлээн авч, усны нөөц бүрдүүлэлтийн талаар хамтран ажиллах боломжтойг дурдаж, холбогдох саналыг Хөдөө аж ахуйн сайддаа уламжлах,  НҮБ-ын цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хуралд Египет улсаас ирсэн багтаа танилцуулахаа илэрхийлэв. Мөн Тэрбээр Египет улсын 7000 гаруй жилийн түүхтэй усжуулалтын системийн талаар товч танилцууллаа.
 
Египет улсын хувьд хөдөө аж ахуй, иргэдийн амьжиргаа нь Нил мөрөн болон түүнийг түшиглэсэн усжуулалтын системээс бүрэн хамааралтай байдаг. Усны алдагдлыг бууруулах зорилгоор уламжлалт аргын оронд дусал болон залуурт систем ашигладаг. Усны менежментдээ хиймэл оюун ухаан ашигладгаас гадна уламжлалт түлшээ халж нөхөн сэргээгдэх эрчим хүч ашиглаж буйг онцлов. Мөн усжуулалтын систем, ус нөөцлөх  хоёр дахь үе шат руу шилжиж буй талаар дурдлаа.
 
Талууд цаашид усалгаатай газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэхийн тулд хоёр талаас идэвхтэй ажиллах, баг гарган асуудлаа хэлэлцэх, цахим уулзалтуудыг хийж хэвшүүлэхэд санал нэгдэв.
 
Египет Улс нь 100 гаруй сая хүн амтай томоохон зах зээл бөгөөд Суэцийн сувгаар дамжин дэлхийн худалдааны чухал зангилаатай холбогддог тул тус улсын зах зээлд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргах нь экспортын шинэ боломж юм. Монгол, Египет Улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00