Dark Light
Нийгэм | 2026-08-24

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХЭД ИСЛАНД УЛСТАЙ ХАМТРАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд найрамдах Исланд улсын Гадаад хэргийн яамны далайн асуудал хариуцсан Тусгай элч Йон Эрлингур Йонассонтой уулзлаа. 
 
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн эрхэм Тусгай элч Йон Эрлингур Йонассон болон түүний баг хамт олон, төлөөлөгчидтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэдгийг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо.
 
Исландын Далайн асуудал эрхэлсэн Тусгай элч Ёон Эрлингур Йонассон COP17-ын хүрээнд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлж, 2008 оноос хойших Монгол, Исланд хоёр улсын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
 
Хуурайшилт, ган, өндөр температур нь хөрсний чийгийн алдагдлыг нэмэгдүүлж, хөрсний органик бодисын задрал болон элэгдлийг бий болгодог. Монгол Улсад хөрс хамгаалах технологийг нэвтрүүлэх, хөрсний шинжилгээнд суурилсан бордооны оновчтой хэрэглээг хэвшүүлэх, сэлгээний таримлыг нэмэгдүүлэх, хөрсний органик бодисын агууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдав. 
 
2007 оноос хойш Монголын 40 гаруй мэргэжилтэн Исландын Засгийн газрын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сургалт, чадавх бэхжүүлэх төвийн Газар нөхөн сэргээх сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн байна. Талууд энэ чиглэлээр үргэлжлүүлэн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00