Dark Light
Нийгэм | 2026-08-24

ЛАОС УЛСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГЭЭ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн COP17-ын Санхүүжилтийн өдрийн хүрээнд Бүгд найрамдах Лаос улсын Хөдөө аж ахуй, байгаль орчны дэд сайд Сайнахоне Интавонгтай уулзлаа. Уулзалтад ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баярсайхан, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Суксават тэргүүтэй албаны хүмүүс байлцав.
 
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол, Лаос хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 
 
Дэд сайд Сайнахоне Интавонг мөн хоёр улс удаан жилийн харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй гэдгийг онцлоод, 2013 онд байгуулсан Монгол Улс, Бүгд найрамдах Лаос улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг цаг үеийн шаардлага, шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэх шаардлага үүсэж байгааг хэллээ. 
 
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дээрх саналыг хүлээн авч, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх ажлыг даруй эхлүүлье гэдэг байр сууриа илэрхийллээ. 
Түүнчлэн Монголоос Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, Лаосоос Монгол руу будаа, жимс, жимсгэнэ, модон бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр хамтран ажиллах өргөн боломжтой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тал тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00