Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,026 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,379 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 736 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 62, Өмчлөх эрхийн эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 5, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.







Нийгэм




