Dark Light
Нийгэм | 2026-08-25

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэд захирал Ugochi Daniel-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ГХУСАЗЗАА-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Dr.Yoko Fujimura, Төслийн ажилтан Б.Дөлгөөн нар оролцов.

Талууд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа болон үндэсний холбон зуучлах тогтолцоо, Хилийн нэгдсэн удирдлага болон баримт бичгийн аюулгүй байдал, хилийн засаглалын шинэчлэл, аяллын болон иргэний бүртгэл баримт бичгийн аюулгүй байдал, иргэний бүртгэл болон бүртгэлийн мэдээллийн удирдлагын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хууль зүй дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудтай хилийн засаглал, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Цаашид техникийн хамтын ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох асуудлаар хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00