Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болсон Дээд түвшний парламентын форум дугуй ширээний болон бүлгийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Оролцогчид цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэхэд парламентын хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих болон төлөөллийн чиг үүргийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар санал солилцов.
Хэлэлцүүлгээр улс орнууд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, парламентын хяналтыг тогтмол хэрэгжүүлэх, олон улсын санхүүжилт, технологийг үр ашигтай ашиглах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны бус хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай шууд холбоотой дэлхий нийтийн сорилт гэдгийг тэмдэглэв.
Форумаас гарсан зөвлөмж, саналыг нэгтгэн “COP17-ийн Дээд түвшний парламентын форумаас гарах гол мессежүүд болон парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”-ийг боловсруулна. Мөн эдгээр чиглэлийг цаашид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хэрэгжилтийг дэмжих парламентын аргачлалд тусгаж, улс орнуудын бодлого, хууль тогтоомж, төсвийн шийдвэрт бодитоор хэрэгжүүлэхээр зорьж байна.







Нийгэм




