Dark Light
Нийгэм | 2026-08-26

БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТӨВД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БНСУ-ын Намянжү хотын захиргаа, “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ болон Улаанбаатар хотын Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын төлөөлөгчдийн Улаанбаатар хот дахь хоёр дахь удаагийн айлчлалыг зохион байгууллаа.

Энэхүү айлчлалаар “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ  “Хамтдаа тарьж, хамтдаа ургуулъя” 10 мянган мод тарих, ургуулах төсөлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувь нэмрээ орууллаа.

Мөн хандив гардуулах арга хэмжээний хүрээнд дурсгалын хөшөө босгох ёслол, мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэтийн зорилго болон хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар талууд санал солилцов.

Хандив гардуулах үйл ажиллагаа нь Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвд зохион байгуулагдсан бөгөөд тус төвийн үйл ажиллагааг дэмжих, үйлчлүүлэгч иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлалаар “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлага, гишүүдээс бүрдсэн 18 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм.

Талууд 2025 онд гэр оронгүй болон эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд шууд тусламж, дэмжлэг үзүүлэх, байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах, Монгол Улс, БНСУ-ын харилцан соёл, туршлагаас суралцах гэсэн үндсэн чиглэлээр хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00