Dark Light
Нийгэм | 2026-08-27

“ГУДАМЖ ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас гудамж, талбай, олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архидан согтуурдаг, архины хамааралтай иргэдийг бүртгэл судалгаанд авах, шаардлагатай тохиолдолд эмчийн үзлэгт хамруулан албадан эмчилгээнд хамруулах зорилгоор “Гудамж хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Олон нийтийн гудамж, талбайд архидан согтуурах, хэрүүл маргаан үүсгэх нь иргэдийн ажиллаж, амьдрах, амрах тав тухыг алдагдуулж, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхэд, багачуудад айдас, түгшүүр бий болгож, буруу зан үйлд автах эрсдэлийг бий болгодог.
 
“Гудамж хяналт” хэсэгчилсэн арга хэмжээ нь гудамж талбайг аюулгүй, тайван байлгаж, хүүхэд залуус айх аюулгүй зорчих, ёс суртахуунтай эрүүл орчинд өсөх ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00