Dark Light
Нийгэм | 2026-08-27

ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ТЭМЦЭХЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хүрээнд Азийн Ойн Хамтын Ажиллагааны Байгууллага (AFoCO) болон Монголын Бизнесийн зөвлөл (BCM) хамтран “Газрыг сэргээж, үнэ цэнийг бий болгох нь: Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь” сэдэвт салбар арга хэмжээг зохион байгуулж, төр, бизнес, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд оролцлоо.
 
Уулзалтаар Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлтийн төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломж, санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг хэлэлцлээ.
 
Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир газрын нөхөн сэргээлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн томоохон боломж болохыг тодотгов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын мэдээллээр нөхөн сэргээлтэд оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт 7–30 ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой юм.
 
Уулзалтаар бизнесийн байгууллагуудыг шууд санхүүжилт, технологи, инновац, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ болон урт хугацааны хөрөнгө оруулалтаар газрын нөхөн сэргээлтэд оролцуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхийг зорьж буй.
 
Арга хэмжээний төгсгөлд AFoCO болон BCM, AFoCO болон TESО групп хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд COP17 бага хурлын дараа ч хэрэгжих бодит төсөл, хөрөнгө оруулалтын түншлэлүүдийг бий болгохоо зарлалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00