Dark Light
Нийгэм | 2026-08-27

АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
COP17-ын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын сүлжээ” байгуулах уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат оролцож, байр сууриа илэрхийллээ.
 
Тэрбээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн бага хурлын 38 дугаар чуулганаар танилцуулсан тус санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг онцлов.
 
Сайд нарын сүлжээ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хооронд бодлогын яриа хэлэлцээг өргөжүүлэх, нийтлэг сорилтыг хамтран шийдвэрлэх, мэдлэг туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
 
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог шинэчлэх, тогтвортой газар ашиглалт, экосистемийн нөхөн сэргээлт, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн механикжуулалт, цахимжилт, инновацыг дэмжих зэрэг асуудлыг хамарна.
Сайд Ц.Идэрбат Монгол Улс тус сүлжээнд идэвхтэй оролцож, бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хүртээмжтэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00