Dark Light
Нийгэм | 2026-08-27

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭД ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэд захирал хатагтай Угочи Дэниэлстэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Монгол Улс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад 2008 онд гишүүнээр элсэж, улмаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Монгол Улсад 2011 онд өөрийн оффисоо нээн үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 15 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь шилжилт хөдөлгөөний удирдлага, хүний хөдөлгөөн, гамшгийн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шилжилт хөдөлгөөн зэрэг олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн юм.
 
Энэ хамтын ажиллагааны суурин дээр өнөөдөр тулгамдаж буй шинэ сорилтууд, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчин өрхийн амьжиргааны тогтвортой байдал болон шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг илүү системтэйгээр судалж, бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэв.
 
2026 он бол Монгол Улсын санаачилсан Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил. Мөн UNCCD COP17 бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулж байгаагаараа онцлог жил юм. Иймээс энэхүү боломжийг ашиглан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагаагаа дээрх чиглэлээр өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00