Dark Light
Нийгэм | 2026-08-27

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн суурь салбарын нэг. Гэвч салбарын онцлог, шинжлэх ухаанч байдлыг мэргэжлийн түвшинд ойлголгүйгээр улстөржүүлэх, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх явдал байсаар ирсэн. Үүний зэрэгцээ салбарын мэргэжлийн байгууллагууд тус тусын чиглэлээр идэвхтэй ажилладаг ч нийтлэг эрх ашгийг нэгдмэл байр сууринаас илэрхийлэх боломж хязгаарлагдмал байв.
 
Энэ нөхцөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах чухал боломжийг бүрдүүллээ. Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын 8-нд нэмэлт, өөрчлөлт орсон.
 
Энэ эрх зүйн шинэ орчны хүрээнд 2026 оны долдугаар сарын 21-нд геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон Их хурал болж, “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгууллаа.
 
Их хурлаар холбооны нэр, дүрэм, бүтэц, суурь зарчмыг баталж, Г.Батцэнгэлийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй Удирдах зөвлөл, гурван гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулжээ. Удирдах зөвлөлийн тэргүүнээр доктор Д.Цогбаатар сонгогдсон байна.
 
Шинэ холбоо байгуулагдсан нь зөвхөн шинэ байгууллага бий болгосон хэрэг биш. Олон жилийн турш салангид ажиллаж ирсэн мэргэжлийн холбоодын дуу хоолойг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр засаг болон олон нийтэд мэргэжлийн байр суурийг хүргэх шинэ боломж юм.
 
Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх зэрэг олон ажил холбооны өмнө байна.
 
Гэхдээ холбоо байгуулагдсан нь эцсийн үр дүн бус, харин шинэ ажлын эхлэл. Үр дүнтэй ажиллахын тулд гишүүн байгууллагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал.
 
Өнөөдөр уул уурхайн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээр хэмжигдэхээ больсон. Эдийн засаг, байгаль орчин, технологи, хүний нөөц, олон нийтийн оролцоо зэрэг олон талын уялдаа холбоог хангах шаардлагатай болсон.
 
Тиймээс эв нэгдэл, мэргэжлийн дуу хоолой, хамтын шийдвэр, харилцан дэмжлэг нь салбарын хөгжлийн дараагийн шатанд хүрэх гол нөхцөл болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00