Л.Н-ийн жолоодож явсан автомашины янданд өвс хуримтлагдсаны улмаас 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 1 хүний амь нас хохирч, 81,1 га талбай шатаж, байгаль орчинд 2 тэрбум төгрөг, бусдад 739 сая төгрөг, түймэр унтраах зардалд 13 сая төгрөгийн шууд бус хохирол нийт 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Дорнод аймгийн прокурорын газраас:
Л.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс (2026.08.21):
Л.Н-ийг “гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан 2 тэрбум төгрөгийн хохирлын 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 40.9 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99 сая төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.3 сая төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Иргэн танд
"Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.







Нийгэм




