Dark Light
Нийгэм | 2026-08-27

ДҮРЭМ ЗӨРЧИЖ, НОГООН БАЙГУУЛАМЖ СҮЙТГЭСЭН ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАСАВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Цахим орчинд “Toyota Vellfire” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ногоон байгууламж сүйтгэсэн гэх агуулга бүхий бичлэг нийтлэгдсэн.
 
Уг мэдээллийн дагуу шалгалт хийхэд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгож, жолоодох эрхийг 3 сараар хасах шийтгэл оногдуулсан.
 
 Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, зөвшөөрөгдөөгүй газраар зорчихгүй байх, ногоон байгууламж болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлж, хөдөлгөөнд хариуцлагатай оролцоно уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00