Сүүлийн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг хурлаар газар, ус, хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт болон санхүүжилтийн бодлогыг уялдуулах чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд чуулж, дараах гол асуудлуудыг онцоллоо.
Хурлын гол онцлох сэдвүүд (8 сарын 24-27):
-
Санхүүгийн өдөр (08.24): Газрыг нөхөн сэргээх болон ганд тэсвэртэй байдлыг дээшлүүлэхэд төрийн ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлах.
-
Усны өдөр (08.25): Газар ба усны уялдааг сайжруулж, ганыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх.
-
Газар ба хүн төвт өдөр (08.26): Малчид, уугуул иргэд, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоог газрын тогтвортой менежментэд голлуулах.
-
Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр (08.27): Эрүүл хөрс ба тогтвортой хүнсний системээр дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амьжиргааг дэмжих.
Сайд нарын илэрхийлсэн байр суурь:
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Газрын асуудал нь зөвхөн байгаль орчин биш, хүний эрх, нийгмийн тогтвортой байдал, энх тайвантай шууд холбоотойг тэмдэглэв. Тэрбээр иргэд төвтэй газрын шударга засаглалыг бэхжүүлж, Риогийн гурван конвенцын зорилтыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэн, амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих шаардлагатайг онцоллоо.
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: Дэлхийн ХАА-н газрын 30 орчим хувь нь доройтоод байгаа ч 2050 он гэхэд хүнсний хэрэгцээ 50 хувиар өсөх төлөвтэйг сануулав. Иймд хөрсийг ганцхан газар тариалан гэж явцуурахгүйгээр ХАА-н бүтээмж, ус тогтоон барих чадавхыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстойг ирээрхэв.
Улаанбаатарт өрнөсөн COP17 бага хурал нь олон талт оролцоог хангаж, дэвшүүлсэн санал ба сайн туршлагуудыг цаашид бодит ажил хэрэг, орон нутгийн үйл ажиллагаатай холбоход чухал түлхэц боллоо.







Нийгэм




