Dark Light
Нийгэм | 2026-08-29

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
ҮБХИС-ийн 2026–2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгч сонсогчид болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд шинээр ажиллах бүрэлдэхүүн, мөн гадаадын цэргийн их, дээд сургуульд шинээр элсэн суралцах сонсогчид өнөөдөр Цэргийн тангаргаа өргөлөө.
 
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа М.Батхуяг, хошууч генерал Б.Эрдэнэбат нарын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл, ҮБХИС-ийн удирдлага, багш, мөн ахмад дайчид, цэргийн алба хаагчид, сонсогчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
 
Цэргийн албаны анхан шатны мэдлэг, дадал, ур чадварыг эзэмшиж, бие бялдар болоод сэтгэл зүйн бэлтгэлээ хангасан 500 гаруй сонсогч ийнхүү өнөөдрөөс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, ард түмэндээ үнэнчээр үйлчлэх, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах төрийн тусгай албанд зүтгэхээр болов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00