Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр түгж буй зарим мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан иргэнд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотойгоор нэр бүхий шүүгч болон хуулийн байгууллагын талаар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл олон нийтэд түгээж байгааг ШЕЗ мэдэгдэлдээ онцолсон байна.
ШЕЗ-өөс “Шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй, холбогдох эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй асуудлыг тодорхой давтамжтайгаар түгээж байгаа нь шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна” гэж мэдэгджээ.
Иймд дээрх үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, шаардлагатай тохиолдолд шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хуульд заасан арга хэмжээ авахаа Шүүхийн ерөнхий зөвлөл мэдэгдсэн байна.







Нийгэм




