Dark Light
Нийгэм | 2026-08-29

COP17 АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
12 өдрийн турш дэлхий Монголд чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит шийдэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжуудыг урагшлууллаа.
Монгол Улс СОР17 хурлыг даргалах ирэх 2 жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллах болно.

110 мянга гаруй зочин, 756 арга хэмжээ

12 өдрийн хугацаанд цэнхэр болон ногоон бүсэд нийт 110 мянга гаруй (давхардсан тоогоор) зочид, төлөөлөгчид зочилсон байна. Тодруулбал:

  • Цэнхэр бүсэд: 20,000 төлөөлөгч

  • Ногоон бүсэд: 85,000 гаруй зочин оролцжээ.

Чуулганы өдрүүдэд цэнхэр болон ногоон бүсэд нийт 756 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан байна.

3000 гаруй хүн зохион байгуулалтад ажиллав

COP17 бага хурлын тасралтгүй, шуурхай ажиллагааг хангах чиглэлээр ажилтан, үйлчилгээний байгууллагууд, сайн дурынхан болон оюутан залуус зэрэг нийт 3000 гаруй хүн өндөр түвшинд хамтран ажиллалаа.

Монгол Улсад 5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

Дэлхий нийтэд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэхэд зориулж нийт 18 тэрбум ам.доллар төсөвлөгдсөнөөс Монгол Улсад 5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр болон санамж бичгүүдийг байгууллаа. Энэ нь манай улсын байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах, ногоон хөгжлийг дэмжихэд томоохон хөрөнгө оруулалт болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00