Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр /2026.08.29/октан хэмжигч зөөврийн багажаар шатахуун шинжиллээ.
“Шунхлай”, “Петровис”-ын ШТС-уудаас дээж авж шинжлэхэд: АИ-92-ийн октан 91-91.2 АИ-95-ын октан 93.6-96.1 үзүүлэлт гарлаа.
Зөөврийн багажаар хэмжихэд октан +/- 2-оор зөрүүтэй байх нь хэвийн үзүүлэлт. Октан хэмжихэд хадгалж буй сав, хугацаа, орчны нөлөөл зэргийг харгалзан үздэг. Хамгийн гол нь мэргэжлийн байгууллага баталгаат багаж, стандартаар хэмждэг. Таны машинд шатахуун хийхээс өмнө 5 удаа хэмжиж шалгадаг ном журамтай.







Нийгэм




