Dark Light
Нийгэм | 2026-08-30

ТАНЫ МАШИНД ХҮРЭХЭЭС ӨМНӨ ШАТАХУУНЫГ ТАВАН УДАА ШИНЖИЛДЭГ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
1. Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрээс гарч, зах зээлд нийлүүлэх гэж буй бүтээгдэхүүн бүрд лабораторийн шинжилгээ хийж, сертификат олгодог. Энэхүү чанарын гэрчилгээг үндэслэн аж ахуй нэгжүүд захиалгаа хийнэ.
2. Шатахуун Монгол Улсын хилээр нэвтрэх үед Гаалийн төв лабораториос дээж авч, шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээгээр хэт хортой, хүнд болоод байгаль орчинд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн бий эсэх, үйлдвэрийн чанарын гэрчилгээтэй таарч байгаа эсэхийг нягтална.
3. Шатахуун импортлогч компанийн агуулахад буусны дараа дахин шинжилгээ хийж, захиалсан стандартыг хангаж байгаа эсэхийг нягтална.
4. Ашигт малтмал газрын тосны газар аж ахуй нэгжүүдийн агуулахад буусан нефтийн бүтээгдэхүүнээс дээж авч, 26 үзүүлэлтийг 30 гаруй багаж, төхөөрөмжөөр шалгаж, хянан баталгаажуулна.
5. Шатахуун түгээх станцад буусны дараа санамсаргүй байдлаар улирал тутамд түгээгүүрийн хошуунаас дээж авч шинжилгээ хийдэг

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00