Онцгой байдлын газрын даргын баталсан "Гал түймэр унтраах тактик, тархалтын дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах хуваарь, төлөвлөгөө"-ний дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад тактик, тархалтын дадлага сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн тархалтын дадлага сургалтыг Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангиас "Оргих супермаркет" болон "Батжугар" 8 нэрийн хүнсний дэлгүүрт тус тус зохион байгуулж, гал түймрийн үед аюулгүй байдлаа хангах, гал унтраагуур ашиглан, үүсвэрлэн гарч буй галыг унтраах, мэргэжлийн байгууллагатай харилцан ажиллах чиглэлээр анхан шатны мэдлэг олголоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.







Нийгэм




