Засгийн газрын өнөөдрийн /2026.08.31/ ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа.
1. Оюутолгойн ногдол ашиг: Ногдол ашгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд олгоно. Ашиглах чиглэлийг E-Mongolia-аар дамжуулан иргэд санал асуулгаар эцэслэн шийдвэрлэнэ.
2. Төрийн өмчийн ба татварын реформ: "Эрдэнэс Тавантолгой" болон бусад ТӨК-ийн хувьцааг биржээр арилжаалж өвлөх, бэлэглэх боломжтой нээлттэй өмч болгоно. 10 ТӨК-ийн хувьцааг санал болгож 500 сая ам.долларын ГХО татна. ТӨК-ийн 3.5 их наяд төгрөгөөр хувийн хэвшлийг дэмжиж, ЖДҮ-ийн татварыг хөнгөлнө.
3. Татварын хөнгөлөлтүүд:
- 792 мянган төгрөг хүртэлх цалинд ХХОАТ авахгүй.
- 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-ийн ААНОАТ-ыг 1% болгоно.
- НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгоно.
- Татварын дээд 25%-ийг 15% болгон шинэ шатлалтай болгоно.
4. Цалин, тэтгэвэр:
Тэтгэврийг дунджаар 1,335,400 төгрөг болгож, 2027 оноос тэтгэврийн зөрүүг арилгана.
2026.11.01-нээс ахмадуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож, эмч нар болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.
Ажиллаж буй оюутнуудыг НДШ-ээс чөлөөлж, 2027 оны I улиралд төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.
5. Орон сууцжуулалт: 16 мянган өрхийг орон сууцтай болгохоос 14 мянган айлд 6%-ийн ипотекийн зээл, 2 мянган айлд түрээслээд өмчлөх боломж олгоно. Төрийн 4 мянган орон сууцны урьдчилгааг 15% болгоно.
6. Эрчим хүч: ДЦС-3-ын дэргэд 300 МВт-ын ДЦС-6 барина. ДЦС-3 болон 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна.
7. Боловсрол: 6 бүс тус бүрд Кембрижийн 2 сургууль, 1 төрөлжсөн ахлах сургууль болон 300 ортой 15 дотуур байр барина. 100 мянган сурагчийг Google компьютерээр хангаж, 100 сургуулийг Google лаборатори ба ногоон сургууль болгоно.
8. Эрүүл мэнд: Ирэх онд шинээр 34 эмнэлэг барина. Ахмадуудад даралт, зүрх судас, чихрийн шижингийн өвчний эмийг 100% хөнгөлөлттэй олгоно.
9. Ногоон хөгжил ба сэргээгдэх эрчим хүч: Ирэх онд 10 нарны станц барьж, цахилгаан автомашины 500 ногоон өртөө (150 км тутамд) байгуулна. Нарны хавтан, хураагуур зэрэг тоног төхөөрөмжийг Гааль болон ОБАТ-аас чөлөөлнө.







Нийгэм




