Dark Light
Нийгэм | 2026-08-31

300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ДЦС-6”-Г БАРИХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ танилцуулав. Эдгээр шийдвэр нь Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй гэсэн гурван багц агуулгатай. 

Хорин жил яригдсан Оюутолгойн ногдол ашгаа анх удаа авч, иргэн бүрийн хуримтлалын данс, шинэ VI цахилгаан станц, малын эм вакцин, арьс, ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихад зориулахаар төлөвлөснийг танилцууллаа. Мөн Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. 

“ДЦС-3”-ын дэргэд 300 МВт-ын “ДЦС-6” барихаар шийдвэрлэлээ. “ДЦС-3”-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулна. Мөн 500 цахилгаан машин цэнэглэгч “Ногоон өртөө” байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машиныг гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлнө. 

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Тасганы овоонд “Ногоон өртөө” нээлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байна. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 20 автомашин, орон нутгийн 10 байршилд 40 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Өнөөдөр нээсэн “Ногоон өртөө” нь эрчим хүчээ нарны хавтангаас авах бөгөөд дөрвөн автомашиныг хурдан цэнэглэх хүчин чадалтай юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00