Ойн санд хөнөөл учруулж буй шавжийн хэт олшролыг бууруулах, ойн санг хамгаалах зорилгоор ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ойн сан болон Тужын нарсны БЦГ-ын ойн сангийн 1,000 га талбайд хэрэгжүүлж байна.
Тус ажлыг байгальд ээлтэй Bacillus thuringiensis var. kurstaki (Btk) биологийн бэлдмэлийг ашиглан DJI AGRAS T50 дроноор гүйцэтгэж байгаа юм.
ЗГХА Ойн газрын захиалгаар Монгол Уулын Ой” ХХК гүйцэтгэж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, байгаль хамгаалагч С.Ганбаатар, Тужын нарсны БЦГ, Бэлчир бүс сум дундын ойн анги хамтран ажиллаж байна.







Нийгэм




