Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалт болон Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд оролцохоор Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо хүрэлцэн ирсэн төрийн тэргүүнүүдийг өвөрмөц бөгөөд утга төгөлдөр бэлэг угтаж байна.

Уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ч мөн уг хүндэтгэлийн бэлгийг гардан авчээ.
Энэхүү нууцлаг бэлэг нь нүүдэлчдийн наадмын албан ёсны тоглоомон сахиус болох “Батай” нэртэй цасны ирвэс юм. Цасны ирвэсийг киргизүүд "илбирс" хэмээн нэрийддэг бөгөөд энэ нь тус улсын байгаль дэлхий, онгон дагшин байдлын ариун бэлгэдэлд тооцогддог байна.
Зохион байгуулагчдын тайлбарласнаар, сахиусны “Батай” хэмээх нэр нь маш гүн гүнзгий утга агуулж байгаа аж. Үүнд:
- "Ба" – Хүч чадал, эрх чөлөө, цог золбоог илэрхийлэх "барс" гэдэг үгийн товчлол.
- "Тай" – Киргиз хэлний "таяныч" буюу тулгуур, дэмжлэг гэсэн үгнээс гаралтай. Энэ нь дотоод хүч, сэтгэлийн тэнцвэр болон түүхэн үндэс, өв соёлдоо үнэнч байхыг бэлгэджээ.
Ийнхүү нүүдэлчин цустай хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт байгаль дэлхий, хүч чадал, харилцан дэмжлэгийг бэлгэдсэн ирвэс сахиусаар ижилсэн эхэллээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



