Dark Light
Нийгэм | 2026-09-01

ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАН, ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тарваганы хууль бус агнуур болон тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтын явцад Увс аймгаас тарвага хууль бусаар тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн зохих журмын дагуу Зоонооз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, холбогдох хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэн шийдвэрлүүллээ.

Иймд иргэд та бүхнийг байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөж, тарвага болон бусад зэрлэг амьтныг хууль бусаар агнахгүй, тээвэрлэхгүй, худалдан борлуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00