Dark Light
Нийгэм | 2026-09-02

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж, дүрслэх урлаг, гар урлал, үндэсний өв соёлдоо суралцах үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авч байна.

ЭЛСЭЛТ АВАХ ДУГУЙЛАНГУУД
  • Уран зургийн анхан шат
  • Уран баримал, зургийн анхан шат
  • Гар урлал, зургийн анхан шат
  • Монгол уран бичлэгийн анхан шат
  • Монгол уран бичлэг
  • Сүрлэн урлал
  • Сүрлэн наамал, эко гар урлал
  • Шүрэн урлал, бэлэг дурсгал
  • Хүүхэлдэй, бэлэг дурсгал
  • Уран баримал
  • Уран хатгамал
  • Хувцас загвар
  • Уран зураг
  • Хар зураг
  • Чимэглэх зураг
  • Монгол зураг, арьсан урлал
  • Дизайн урлаг
ӨДӨРТ 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ
  • 1-р ээлж: 09:00–10:30
  • 2-р ээлж: 14:00–15:30
  • 3-р ээлж: 16:00–17:30
Ээлж бүрийн суралцагчдын тоо хязгаартай. Хүүхдийнхээ сонирхол, хичээлийн цагийн хуваарьт тохируулан 7 хоногийн 2 өдөр буюу даваа болон лхагва гарагт эсвэл мягмар болон пүрэв гарагт дугуйлан болон ээлжээ сонгоорой.
Бүртгүүлэхдээ: 
  • нэг хувь цээж зураг,
  • төрсний гэрчилгээгээ авчран Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд 2026.09.02-09.11-ний өдрүүдэд бүртгүүлнэ.
Сургалтад 2-12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах боломжтой.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00