Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад "Тоёота ланд" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, мал гарч ирж болзошгүй цэгүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна6
АДМИН







Нийгэм




