Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус станц ашиглалтад орсноор Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг найдвартай, тогтвортой хангах чухал ач холбогдолтой юм. Ийнхүү COP17-ын үеэр паркийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан ажил нь бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж, үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн хөгжилд шинэ боломжийг нээж байна.

АДМИН





Нийгэм





