Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч нарын нэр, зургийг ашиглан гэмт хэрэгт холбогдсон байдлаар олон удаагийн давтамжтай нийтэлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.
Монгол улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан.
Цагдаагийн алба хаагчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын байгууллагын байнгын хяналтад шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэж байна.

АДМИН





Нийгэм





