Dark Light
Нийгэм | 2026-09-02

МҮЭХ: ШИЙДВЭР БИШ, БОДИТ ҮР ДҮН ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн салбарын түвшинд байгуулагдсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтэд анхаарах асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.
Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын олон сарын турш тавьсан шаардлага, зохион байгуулсан тэмцлийн үр дүнд салбарын ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төсөв санхүүжилттэй холбоотой тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрүүд гарсан.
Гэвч шийдвэр гарснаар асуудал бүрэн шийдэгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд гарсан шийдвэрүүдийг төсөвт бодитоор тусгаж, хугацаанд нь хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир онцоллоо.
Мөн хэвлэлийн хурлаар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа нар төсвийн тодотголтой холбоотойгоор байр сууриа илэрхийлж, салбарын хэлэлцээрийн биелэлтийг шаардлаа.
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас тус холбооноос хүргүүлсэн Сонордуулгад тодорхой хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Тус салбарын ҮЭ-ийн холбооны тэмцлийг Төв Азийн орнуудын Эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-үүдээс дэмжиж байгааг албан ёсоор уламжлав.  
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг боловсруулж, нийт 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд үүний тодорхой хэсгийг ажилтнуудын цалин, нийгмийн хамгаалал болон нэн шаардлагатай салбаруудын санхүүжилтэд чиглүүлэхээр тусгасан байна.
Тухайлбал, төсвийн тодотголын хүрээнд:
  • Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд 674.5 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг
  • Соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг
  • Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зэрэг хөрөнгийг тусгахаар төлөвлөсөн байна.
МҮЭХ-ны зүгээс эдгээр шийдвэр, төсөвт туссан арга хэмжээ нь бодит амьдрал дээр ажилтнуудын цалин, хөдөлмөрийн нөхцөлд хэрхэн хүрч хэрэгжих вэ гэдэгт хяналт тавьж, хэрэгжилтийг шаардан ажиллахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00