Dark Light
Нийгэм | 2026-09-02

“НИЙГАТАГААС МОНГОЛЫГ ЗОРЬСОН ЗАМНАЛ”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол, Япон хоёр улсын олон жилийн найрсаг харилцааны гүүр болсон Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд Япон улсын Нийгата мужийн их сургуулийн оффисыг 2025 онд байгуулсан. Нийгата мужийн их сургуулиас 2024–2025 онд “Нийгата–Монголыг холбох гүүр: Глобал хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд гурван удаа зохион байгуулсан сургалт, солилцооны үйл ажиллагаа 2026 оны дөрөвдүгээр сараас шинэ шатанд гарч, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай хамтарсан сургалтын хөтөлбөр болон өргөжиж, жил бүр тогтмол зохион байгуулагдсанаар, Нийгата болон Монголын их, дээд сургуулиудын боловсрол, судалгаа, оюутан солилцооны хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг зорьж байна. Хоёр улсын оюутнууд хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнгээ хуваалцлаа.

Анх Нийгата мужийн их сургуулийн оюутнууд Монгол Улсыг танин мэдэх, судалгаа хийх зорилготой хэрэгжиж эхэлсэн уг төсөл энэ жилээс их сургуулиудын хамтарсан сургалтын хөтөлбөр болон өргөжсөнөөр ШУТИС-ийн 5, МУИС-ийн 5, Нийгата мужийн их сургуулийн 10, нийт 20 оюутан хөтөлбөрт хамрагдаж, эдийн засаг, боловсрол, олон улсын хамтын ажиллагаа, байгаль орчин, хүнс ба хоол тэжээл гэсэн чиглэлээр 5 багт хуваагдан хамтарсан судалгаа хийв. Хээрийн сургалтын хүрээнд оюутнууд Төв аймгийн Сэргэлэн суманд очиж, нүүдэлчин малчдын амьдрал ахуй, орон нутгийн боловсролын нөхцөл байдалтай танилцан, мөн жуулчны баазад монгол гэрт хонож, Монголын уламжлалт ахуй, соёлыг биечлэн мэдэрсэн нь оюутнуудын хувьд Монгол орны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бодит орчинд бататгах чухал туршлага боллоо.

Мөн хамтарсан судалгааны чиглэлүүдтэй уялдсан сэдвээр Нийгата мужийн их сургууль, МУИС, ШУТИС-ийн багш нар лекц уншиж, оюутнуудтай мэдлэг, туршлагаа хуваалцжээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хамтарсан хөтөлбөр нь хоёр орны оюутан, залуучуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй чухал санаачилга юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00