Dark Light
Нийгэм | 2026-09-03

УСНЫ ОСЛЫН ДУУДЛАГА 28.3 ХУВИАР ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин усны ослын улмаас 82 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь хүүхэд байна.
Харамсалтай нь амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос шалтгаалжээ.
Иймд иргэд та бүхэн:
  • Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх;
  • Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;
  • Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх
  • Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00